Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 11 сарын 24

09:00 цагт Байгаль орчны Төрийн бус байгууллагуудын үндэсний дөрөвдүгээр чуулган Blue sky цамхагийн Diamond танхимд эхэлнэ.

10:00 цагт Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 108 тоотод "Монгол уран бүтээл" хэвлэлийн бага хурал зарлагдлаа.

11:40 цагт ХЭҮК-ийн хурлын танхимд Тахарын ерөнхий газар, Хүний эрхий үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Утас: 89773340

13:00 цагт зургаан сарын турш Монгол орныхоо баруун аймгуудаар 6000 км аялаж байгаа Ч.Мөнгөндалайг угтан авах үйл ажиллагаа Монголын Залуучуудын Холбоон дээр болно. Утас: 88083780

14:00 цагт Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үлээвэр найрал хөгжмүүдийн үзүүлэх тоглолт Чингис хааны талбайд болно. Утас: 99313054

15:00 цагт Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд зохион байгуулна.

18:00 цагт МУЭ-ийн шагналт зураач,Олон Улсын Уран Бүтээлчдийн Монголын Холбооны /ОУУБМХ/ тэргүүн А.Чадраабалын Их Эзэн ЧИНГИС Хаан мэндэлсний 852 жилийн ойд зориулсан “Молор Эрдэнэ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт  МУЭ-ийн арт галерейд болно.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12561
0 эможи
keyboard_arrow_up