Улаанбаатарт 0-2 хэм хүйтэн байн

2014 оны 11 сарын 24

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Өнөөдөр Баян-өлгий, Ховдын нутаг, Говь-алтай хойд хэсгээр салхи баруун өмнөөс секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Арваннэгдүгээр сарын 25-26-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс ихэнх нутгаар секундэд 16-18 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед 24 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 1-6 хэм хүйтэн, Ховдын нутаг, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Иихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 хэм, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 0-2 хэм хүйтэн байна.

2014 оны 11 дүгээр сарын 25-наас 2014 оны 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 25-нд баруун болон төвийн нутгаар, 26-нд зарим газраар цас, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 24 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 25-нд нутгийн зүүн хагаст, 27-нд ихэнх нутгаар өдөртөө дулаан байх боловч, бусад хугацаанд хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12546
0 эможи
keyboard_arrow_up