37 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл хүсчээ

2014 оны 11 сарын 23

Гаалийн холбооны орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх хүссэн найман компани шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлаа арилгаж эхэлсэн талаар Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 12 үйлдвэр хамрагдсан байна. Үүнээс "Эрдмийт", "Преком" компаниуд ОХУ-д мах экспортлох зөвшөөрөл авсан бол хоёр компанид татгалзсан хариу өгчээ. Харин үлдсэн найман компанид махаа шулах, савлах орчны ариун цэврийг сайжруулах шаардлага тавьжээ. ҮХААЯ-наас мэдээлснээр ОХУ-ын Хяналтын байгууллага үйлдвэрүүдийн мал төхөөрөх орчин шаардлага хангасан талаар онцолсон байна. Монгол Улс ОХУ, БНХАУ, Вьетнам болон Кувейт улсуудад малын мах экспортолж байгаа юм. Түүнчлэн Япон улсад дулааны аргаар боловсруулсан мах экспортлох гэрээ байгуулсан. Энэ оны II улирлын байдлаар нийт 14 компанид 12.3 мянган тонн мах экспортлох зөвшөөрлийг салбарын яамнаас нь олгосон байна. Харин III улирлын хувьд компаниудаас 37 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлт ирсэн гэж ҮХААЯ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12536
0 эможи
keyboard_arrow_up