“Монгол бахархлын өдөр”-ийн хөтөлбөр

2014 оны 11 сарын 23

Чингис хааны мэлмий гийсний 852 жилийн ой буюу Монгол бахархлын өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан. Энэ жилийн хувьд тус өдөр нь энэ сарын 23-ны өдөр буюу өнөөдөр тохиож байгаа юм.

Энэхүү ойн хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд өчигдөр 10:30 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны "А" танхимд эрдэмтэн, судлаачид "Дундад зууны монголчуудын амжилтын үндэс" сэдвээр лекц уншсан байна.

Энэ өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулъя

  • 10.00 цагт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол,
  • 10.40 цагт Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол,
  • 11.40 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд гардуулах ёслол,
  • 13.00 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд болно.
  • 14.00 цагт Бөхийн өргөөнд хүчит 128 бөхийн барилдаан эхэлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12535
0 эможи
keyboard_arrow_up