Чингис хааны төрсөн өдрийг нөхөж амрах уу?

2014 оны 11 сарын 23

Ийм асуултыг хүмүүс олон асууж байна. Олон нийтийн сүлжээгээр “Эзэн Чингис хааны төрсөн өдөр өнөөдөр/11.23/ тохиож байгаа тул ирэх даваа гаригт нөхөж амарна” гэсэн мэдээлэл цацагдаж, хүмүүсийг төөрөгдүүлэх болов. Энэ талаар албан ёсны хариу авах гэсэн боловч баттай хариу өгөх хүн олдсонгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр бүх нийтээр амарна” гэж заасан хэдий ч эл өдөр амратын өдөр таарвал нөхөж амрах тухай зүйл заалт алга. Нийтээр тэмдэглэх баяр амралтын өдөр таарвал нөхөж амрах эсэхийг хуульд нийцүүлэн зохицуулах үүрэг Засгийн газарт бий. Гэвч Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар томилогдоогүй байгаа болохоор энэ асуултад хариу өгөх хүн одоогоор алга. Тиймээс Чингис хааны төрсөн өрдийн амралтыг даваа гаригт нөхнө гэсэн мэдээлэл албан ёсны тайлбар биш юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12529
1 эможи
keyboard_arrow_up