Хурандаа нарын анхдугаар чуулган болно

2014 оны 11 сарын 22

“Монгол хурандаа” нийгэмлэг ТББ-аас санаачлан анх удаа хурандаа нарын анхдугаар нэгдсэн чуулганыг 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн хурлын танхимд зохион байгуулна. Анхдугаар чуулганд Зэвсэгт хүчин, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Авлигатай тэмцэх газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг цэргийн болон тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагад одоо ажиллаж буй, алба хааж чөлөөндөө гарсан эрхэм хурандаа, дэд хурандаа нарыг хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг урьж байна. Баянзүрх дүүрэг, Сэлэнгэ зочид буудлын эсрэг талын Цагдаа олон нийтийн төвийн байр-ЦЕГ-ын Лицензийн төвд уулзалт болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12523
0 эможи
keyboard_arrow_up