Өнөөдөр 16 настнууд Ч.Сайханбилэгээс үнэмлэхээ гардан авна

2014 оны 11 сарын 22

Өнөөдөр “Монгол бахархалын өдөр”, Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр. Энэ өдөр Төрийн ордны Их танхимд 16 настнууд иргэний үнэмлэхээ гардан авах “Иргэний андгай өргөх ёслол” зохион байгуулагдах гэж байна. Энэхүү ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү ёслолд оролцож, амьдралдaa анхны алхмаа хийж, хүүхэд гэсэн нэрнээс залуу гэсэн нэр рүү шилжин орж байгаа 16 настнууддаа баяр хүргэн иргэний үнэмлэхийг нь гардуулан өгөх юм байна.   Монголын Залуучуудын Холбоо арваннэгдүгээр сарыг  улс орон даяар “16 настнуудын сар” болгон зарлаж, сарын турш 16 настнуудаа завгүй байлгасан бөгөөд компани байгууллагатай танилцах, лекц сургалт зохион байгуулсан юм. Мөрөөдлөө зорилго болгох арга замаа олж, дараа дурсахад хамгийн дурсамжтай цаг хугацаа болон өнгөрч, өөр хоорондоо танилцан найзлах, дурсамж дүүрэн өдрүүд болж өнгөрснийг 16 настнууд дурсан ярьж байна. Энэ арваннэгдүгээр сарын хамгийн том арга хэмжээ 850 16 настан оролцсон “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12522
0 эможи
keyboard_arrow_up