Алтан ургийн их хаадын хөргийг сэргээн бүтээжээ

2014 оны 11 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг албан ёсоор ёсчлох тухай зарлигийг 2012 онд гаргасан. Ерөнхийлөгчийн зарлигт “Эзэн богд Чингис хаан Тэмүжиний мэндэлсэн өдрийг албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас  өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн үзсүгэй. Их хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" хэмээн нэрийдэж, бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай" хэмээсэн байдаг.

Энэ жилийн хувьд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нь энэ сарын 23-ны өдөр тохиож байгаа билээ. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол Үндэстний Бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алтан ургийн 36 хаан, Алтан ургийн бус 1 хаан, нийт 37 хааны хөргийг “Төрт Ёс, Хаадын Сан”-гийн эрдмийн зөвлөл, уран бүтээлчид хамтран сэргээн бүтээжээ.

Монголчуудын дунд Чингис хааны хөрөг олон хувилбартайгаар түгсэн байдаг. Гадны уран бүтээлчид ч мөн олон хувилбартайгаар бүтээсэн нь бий. Сүүлд бүтээгдсэн энэхүү хөрөг нь Чингис хааны талаархи олон жилийн ул суурьтай судалгааны үр дүнд монгол уран бүтээлчид өөрсдийн гараар сэргээн бүтээсэн гэдгээрээ онцлог аж.

Нэрт түүхч асан Ч.Далай, Соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч Л.Түдэв, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор Д.Баяр, зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлс зэрэг олон хүний судалгаанд үндэслэгдсэн байна.

Их хаадын хөргүүдийг Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач С.Ганболд, Ц.Болд, Ц.Отгонбаяр, Ч.Алимаа нар ур билгээ шавхан бүтээжээ. Монголчуудын түүхэн бахархал болсон их хаадынхаа хөргийг дахин сэргээн бүтээснийг Уран зургийн галерейд энэ сарын 17-ноос 24-ний хооронд тавигдаж буй үзэсгэлэнгээс эх хувилбараар нь үзэж болох юм байна.

Ц.ТАМИР

haaduud

chingis haan

ЧИНГИС ХААН 1162-1227

guyeg haan

ӨГӨДЭЙ ХААН 1186-1241

hubilai haan

ХУБИЛАЙ ХААН 1215-1294

munh haan

МӨНХ ХААН 1208-1259

ugudei haan

ГҮЮГ ХААН 1206-1248

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12513
0 эможи
keyboard_arrow_up