Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ногоон бүсэд эргүүл шалгалтын ажил хийгдэж байна

2014 оны 4 сарын 09

2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 15 аймгийн 41 суманд 51 удаагийн ой хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 127913 га талбай шатаж, 1 гэр, 1 өвөлжөө, 4 хонь шатаж үрэгдсэн байна. Иймд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улсын Онцгой комиссын 2014 оны 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын ахмад Ж.Ганхүү, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахлах дэслэгч Н.Оюунболд нар удирдан зохион байгуулж байгаа юм байна.  Уг ажлын хүрээнд 2014 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд ой хээрийн түймэр гарсан тохиолдолд унтраах, сурталчилгаа, ногоон бүсэд нэвтэрсэн автомашин, ирэдийг буулгах үүрэг бүхий  44 алба хаагч, 2 автомашины  хамт ажиллан, 2244 ширхэг сурталчилгааны материал тараан ажиллаж, Дархан цаазат Богдхан ууланд зорчиж явсан 2100 иргэдэд Улсын Онцгой комиссын 2014 оны 01 тоот албан даалгавар,  ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулж  заавар зөвлөгөө өгч сэрэмжлүүлгийн материал 2244 ширхэгийг тарааж, уулнаас буулгах арга хэмжээ авч ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1251
0 эможи
keyboard_arrow_up