Иргэд халамжийн мөнгөө авч чадахгүй хэвээр байна

2014 оны 11 сарын 21

Иргэд халамжийн мөнгөө авч чадахгүй байгаа талаар холбогдох газруудад нь гомдол гаргах болжээ. Харин халамжийнхан“Санхүүжилт байхгүй, мөнгө алга, энэ сарынх битгий хэл өмнөх хоёр, гурван сарынхыг өгч чадахгүй байна” хэмээн тайлбарлаж байгаа аж. Тухайлбал, төрөөс олгодог хүүхдийн 20 мянга, жирэмсэн эхчүүдийн 40 мянган төгрөгийн халамжийг яагаад олгохгүй байгаа талаар арилжааны банкуудаас тодруулахад“Санхүүжилт орж ирээгүй байна. Сарын эхэнд тодорхой хэмжээний санхүүжилт орж ирсэн. Тухайн үед иргэд дугаарлан зогсч байгаад халамжийн мөнгөө аваад дууссан” гэж хэлж байна. Энэ мэт шалтгаанаас болж хүүхдийн мөнгө, одонгийн мөнгөө аваагүй эхчүүд олон байна. Түүнчлэн иргэдийн ярьж буйгаар шинэ он гараад хавтгайрсан халамжуудыг эргүүлэн татаж, ганцхан тэтгэвэр, группийн мөнгө л өгдөг болно гэсэн мэдээлэл байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12473
0 эможи
keyboard_arrow_up