Цасан болон шороон шуурга шуурна

2014 оны 11 сарын 21

Өнөөдөр, маргаашдаа төвийн бүсийн зүүн хэсэг, 22-23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнхи нутгаар салхи, шуургатай сэрүүн байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдэгдлээ. Салхи говь талын нутгаар секунтэнд 16-18 метр, зарим газраар секундэнд 12-14 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурах ажээ. Ихэнхи нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтрэх ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12463
0 эможи
keyboard_arrow_up