2750 төгрөгөөр 2-3 хоног гэрээ дулаан байлгах боломжтой

2014 оны 11 сарын 21

Өвөл болохоор л нийслэлийг утааны асуудал тойрдоггүй жамтай. Зарим бүсэд агаарын бохирдол "маш аюултай" түвшинд хүрсэн талаар албаныхан мэдээлдэг. Харин өнөөдөр бохирдлын хэмжээ хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 20 хувиар багассан гэсэн үзүүлэлт гарсан байх юм. 2012 онд холбогдох хүмүүс нүүрс худалдаалах цэгүүдийн үйл ажиллагааг зогсоон сайжруулсан түлш хэрэглэхийг санаачилж байсан. Харин үүний үр дүнд гэр хорооллын утаа харьцангуй багассан гэж иргэд үздэг. Гэвч өнгөрсөн жил сайжруулсан түлшний нийлүүлэлт тасарсан байсан бол энэ жилээс худалдаалж эхэлжээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан тогтоолын дагуу сайжруулсан түлш хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагааг "Агмарко" ХХК тендер сонгон шалгаруулалтанд тэнцсэнээр гүйцэтгэх эрх авчээ. Улмаар тус компани нь Баянгол дүүргийн хосолмол бүс дэх 31 цэгээр дамжуулан иргэдэд хүргэж байгаа ажээ. Одоогийн байдлаар нэг тонн хагас коксон түлш 90 мянган төгрөг, үртсэн шахмал түлш 200 мянган төгрөгийн үнэтэй. Харин нэг шуудай коксон түлш 30 кг жинтэй бөгөөд нэг бүрийн үнэ нь 2750 төгрөг. Нэг шуудай коксон түлшийг 2-3 хоног хэрэглэдэг байна. Үүнээс гадна бас нэг давуу тал нь мод бага зарцуулдаг юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12462
0 эможи
keyboard_arrow_up