“Грийн сити” ХХК хугацаа нь дууссан бүтээгдэхүүний хугацааг нь сунгаж, хуурамч шошгын мэдээлэлтэй нааж борлуулдаг байжээ

2014 оны 11 сарын 21

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу ЭМБСХХ-ийн хүнсний чиглэл хариуцсан эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хамтран “Грийн сити” ХХК-ийн Нарантуул захад байрлах агуулах   болон   тус дүүргийн 8 дугаар  хороонд байрлах төв агуулахад   хяналт, шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани нь хүнсний сүлжээнээс хадгалах хугацаа дууссан бэлэн гоймонг  буцаан авч төв агуулах дээрээ төвлөрүүлэн дууссан хадгалах хугацааг будаг шингэлэгчээр  арилган он, сар, өдөр тавигч машинаар хугацааг сунгаж, хуурамч шошгын мэдээлэлтэй, чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанд  гаргасан байна./ мөн гоймонгийн савлагаан дээр хадгалалтын хугацаа дууссан цайг урамшуулал болгон дагалдуулсан/

DSC 1396

 

DSC 1398

Энэ нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулг-+үй байдлыг хангах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1/Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна./, 12 дугаар зүйлийн 12.7.1/шошго худал мэдээлэл агуулсан;/, 12.7.3 /өөр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодол ашиглан шошгыг дуурайлгаж хуурамчаар үйлдсэн/ дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул хугацаа дууссан “Mutton noodlesoup”,  “Carry ramen” нэрийн 8360 ширхэг бэлэн гоймон,  “Solomon’s seal teaнэрийн 154 хайрцаг, нийт 8021,0 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг 02-03-057/495дугаартайактаар хурааж, Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл”-д устгуулахаар шилжүүллээ. Мөн хадгалах хугацааг засварлаж худалдаанд гаргасан Mutton noodlesoup“Carryramen” бэлэн гоймон, “Solomon’s seal teaдүрдэг цайг Засгийн Газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хүнсний сүлжээнээс татан авахуулах тухай улсын байцаагчдын 02-03-057/838 дугаартай албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөөд байна.

DSC 1400

DSC 1401

Дээрх зөрчлийг үйлдсэн тус компаний орлогч захирал Ж.Энхтуяад “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 5760000 төгрөгийн шийтгэвэр ногдуулан,  зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байсан тул ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын  Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 2014.11.18-ны 02-02/3587 дугаартай  албан бичгээр шилжүүлээд байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12459
0 эможи
keyboard_arrow_up