Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо

2014 оны 11 сарын 21
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” А/970 дугаар захирамж гаргаж Нийслэлийн Өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийг хариуцсан ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, “Нийслэлийн өмчийг хувьчлах журам”-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн даргад даалгажээ.
 
 
ХУВЬЧЛАГДАХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ЭД ХӨРӨНГИЙГ ХАРИУЦАН
АЖИЛЛАХ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД
 
д/д Байршил Хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн нэр Итгэмжлэгдсэн төлөөлөгч
1 Сүхбаатар дүүрэг,
 5-р хороо
“Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 2 хувь Б.Эрдэнэмөнх
2 Сонгинохайрхан дүүрэг Хуучнаар Эрүүл мэндийн хяналтын албаны байрны өргөтгөл Ч.Мөнхбаяр
3 Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо “Сорогзон” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсэг Ч.Мөнхбаяр
4 Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо “Батнам” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсэг Ч.Мөнхбаяр
5 Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо “Чулуут рашаан” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсэг Ч.Мөнхбаяр
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
МЕНЕЖМЕНТИЙН БОЛОН УДИРДЛАГЫН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГУУДЫГ 
ХАРИУЦАН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ  ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ
 
д/д Байршил Хуулийн этгээдийн нэр Итгэмжлэгдсэн төлөөлөгч
1 Сонгинохайрхан дүүрэг Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв Б.Эрдэнэмөнх
2 Сүхбаатар дүүрэг Нэгдсэн эмнэлэг Б.Эрдэнэмөнх
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12455
0 эможи
keyboard_arrow_up