ХУД-ийн Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгат хийлээ

2014 оны 11 сарын 21

ХУД-ийн гэр хороололд оршин суудаг иргэдийг цахилгааны гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хэрэглэгдэд үйлчлэх төвийн дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн 4, 5, 6, 8, 9, 10, 16 дугаар хороодын айл өрхүүдэд хяналт гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион явуулсан байна.

Удирдамжийн дагуу Онцгой байдлын хэлтсээс онцгой байдлын ахлагч Б.Батбилэг, Аврах гал унтраах 30 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч С.Бодьгэрэл, жолооч, онцгой байдлын дэд ахлагч Э.Сансарболд, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн техникийн инженжер Ц.Бурмаа, С.Энхтөр нар хамтран уг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Энэхүү ажлын хүрээнд дүүргийн 4, 5, 6, 8, 9, 10, 16 дугаар хороодын гаргаж өгсөн цахилгааны утас нь хуучирч муудсан өрхийн судалгааны дагуу нийт 210 айл өрхөд цахилгааны гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион явуулж нийт галын аюулгүй байдал хангаагүй 315 зөрчлийг арилгуулан, газар дээр нь 39 зөрчил дутагдлыг засаж арилгуулан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ны цахилгааны утсыг яаралтай солих, цахилгааны аюулгүй байдлыг хангах тухай  шаардлагыг 39 айлд хүргүүлэн иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар зааварчилгаа өгч ажиллажээ.

Мөн амьдралын түвшин доогуур цахилгааны утсаа сольж чадахгүй айлыг судлан цахилгааны галын аюулгүй байдлыг шалгахад дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 6-67 тоотод оршин суугч иргэн А.Алтангэрэл,  Нисэхийн 10-156а тоотод оршин суугч иргэн н.Туяа, дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 8-134а тоотод оршин суугч Ч.Дашбурам нар нь амьдралын түвшин доогуур, хэвтэрт байдаг бөгөөд тус айл өрхүүдийн цахилгааны утас хуучирч муудсан гал түймэр гарах нөхцөл бүрдсэн байгаа тул яаралтай цахилгааны утсыг шинэчлэн сольж цахилгааны галын аюулгүй байдлыг хангуулах шаардлагатай байна.

Удирдамжийн дагуу айл өрхүүдэд цахилгааны гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт явуулахад айл өрхүүд цахилгааны дотор монтажны утас эмх замбараагүй, төв шитнээс байр орон сууц руу орсон цахилгааны утсан дээр автомат суурилуулаагүй, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашигладаг, цахилгааны утас газраар ил задгай, пийшин зуухны галын аюулгүй байдал хангагдаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12452
0 эможи
keyboard_arrow_up