Улаанбаатарт 5 хэм хүйтэн

2014 оны 11 сарын 21

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11  хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 11 дүгээрсарын 22-ноос 2014 оны 11 дүгээр сарын 26-ныг хүртэлх
  цаг агаарын урьдчилсан  төлөв

Арваннэгдүгээр сарын 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 24-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун зүгийн нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12440
0 эможи
keyboard_arrow_up