Манай улс иргэдээ хамгийн ихээр тагнаж, чагнадаг уу ...

2014 оны 11 сарын 20

Бусдын нууцыг хулгайлдаг программ худалдан авдгаараа толгой цохидог улсаар "Wikileaks.org" сайт манай улсыг тодруулжээ. Хүний имэйл унших, мессенжэр шууд хянах, гар утсаар дамжуулан байршлыг тогтоох зэрэгт шаардлагатай программыг манай улс хамгийн ихээр худалдан авсан байна.

Манайх программ хангамжаар дутахгүй. Хятадаас авч болно, эсвэл Оросоос авч болно. Эсвэл бүр дурын улсаас хууль бусаар авч болно. Гэтэл манай улс яагаад АНУ-аас албан ёсны зөвшөөрэлтэйгээр тагнуулын программ худалдан авсан байдаг билээ?

Ямар нам төр барьж байгаагаас үл хамаараад бүгд иргэдээ тагнах программ хангамж худалдан авдаг байжээ."Wikileaks.org" сайтын мэдээлээс үзвэл манай улс 2010 оноос 2013 оны хооронд "FinFisher" компаниас "FinSpy, FinFly USB, FinUSB Suite, FinFly ISP,FinIntrusion Kit, FinFireWire, FinFly LAN, FinFly Web" гэх хулгайн программуудыг албан ёсоор худалдан авчээ. Өөрөөр хэлбэл ТТГ ажилладаг хэн нэгэн "мангар бацаан"өөрийн дураар хулгайгаар татаад, эсвэл худалдаж авсан хэрэг биш харин манай төрийн аюулгүй байдлыг хангах ёстой том байгууллага албан ёсоор мөнгө төлж хулгайн юм авсан байна.

Үүнд та хэдэн төгрөг зарцуулсныг та сонсоод гайхах байх. 1 сая 358 мянга 260 евро зарцуулж. Төгрөгөөр болж хэдэн төгрөг болохыг та өөрөө тооцоод үзээрэй. Евро шүү...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12430
0 эможи
keyboard_arrow_up