Хуульчийн мэргэжлийн шалгалтанд 312 хүн тэнцжээ

2014 оны 11 сарын 20

Хуульчийн мэргэжлийн шалгалт энэ сарын 12-14-нд болж өнөөдөр олон нийтэд дүнгээ танилцуулж байна. Уг шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэг сорьсон сорилго ба эрх зүйн тохиолдол шийдвэрлэх бодлого гэсэн хоёр үе шаттай явагдсан бөгөөд 1698 эрх зүйч бүртгүүлсэнээс 1506 хүн сорилгын шалгалтад оролцож түүнээс 747 нь тэнцэн, бодлогын шалгалтад оролцох эрхтэй болсон юм. Үүнээс бодлогын шалгалтын дүнг нэгтгэсэн байдлаар харахад 312 хүн шалгалтын босго 70 оноонд хүрч тэнцсэн байна. Энэ нийт шалгалтад оролцогчдын 20 орчим хувь нь тэнцэж байгаа үзүүлэлт юм. Шалгалтад тэнцэснээр эдгээр хүмүүс цаашид шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх зэрэг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх үүд хаалга нь нээгдэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12417
0 эможи
keyboard_arrow_up