Хүнд суртал үүсгэж буй 34 заалтыг хүчингүй болгуулав

2014 оны 11 сарын 20

Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 аймаг, 123 суманд ажиллах үеэр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах асуудлаар 54 албан бичгийг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэв. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн 24 албан тушаалтанд хариуцлага тооцсон талаар хариу мэдэгдсэн байх бөгөөд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон боловч төрийн захиргааны албан тушаал хашиж байсан 10 албан тушаалтныг давхар эрхэлж байсан ажил үүргээс нь чөлөөлжээ. Түүнчлэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн 7 захирамж, тушаал болон хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй 34 журмын зохих заалтуудыг хүчингүй болгуулах арга хэмжээг авлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12390
0 эможи
keyboard_arrow_up