Тахарын алба тусгай тоноглосон 10 машинтай боллоо

2014 оны 11 сарын 20

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Тахарын ерөнхий газар байгуулагдаад нэг жилийн нүүр үзэх гэж байна. Тус газрын үндсэн чиг үүргийн нэг болох шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх үүднээс яллагдагч, ялтныг хуяглан хүргэх ажилд аюулгүй байдал хангасан тээврийн хэрэгсэл шаардлагатай байсан. Харин өнөөдөр тусгай тоноглосон УАЗ Фургон маркийн 10 авто машиныг Тахарын ерөнхий газарт шилжүүлсэн байна. Эдгээр машиныг албаны хэрэгцээнд ашигласнаар нийслэл болон Тойргийн тахарын албаны үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад дэвшил гарах юм байна.     

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12373
0 эможи
keyboard_arrow_up