"Санхүүгийн салбарын нэгдсэн чуулга уулзалт" болж байна.

2014 оны 11 сарын 20

Санхүүгийн зохицуулах хорооноос "Санхүүгийн салбарын нэгдсэн чуулга уулзалт"-ыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтанд үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбоод болон байгууллагуудын нийт 200 төлөөлөгч оролцож эдгээр салбаруудын зохицуулалт, хяналтын асуудлаар болон цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж нэгдсэн зөвлөмж гаргана. Чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны салбар хариуцсан дарга нараас гадна Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоодын тэргүүнүүд оролцож илтгэл тавих юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12370
0 эможи
keyboard_arrow_up