Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн борлуулах төв нээгдэнэ

2014 оны 11 сарын 20

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс ҮХААЯ-ны санаачилсан үндэсний үйлдвэрлэгчдийн худалдааны төв ирэх сард үүдээ нээх гэж байна. Нар-Мон ХХК буюу Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн захаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тал дээр анхаарч "Шөнийн зах"-ынхаа нэг болон гуравдугаар давхрын лангууг үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг хувийн байгууллагуудад түрээслүүлэхээр болсон байна. Эдгээр лангуу нь үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүмүүст нээлттэй байгаа бөгөөд лангуугаа нэг метр квадратыг нь 65 мянгаас 45 мянга болгон бууруулсан байна. Эл худалдааны төвд экспортыг барааг орлох, импортыг багасгах болон зөвхөн Монголынх гэгдэх үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн зарагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12369
0 эможи
keyboard_arrow_up