Москва хотноо Монголын ард түмэнд зориулсан хөшөө сүндэрлэнэ

2014 оны 11 сарын 20

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга ОХУ-ын нийслэл Москва хотод ажлын айлчлал хийж байна. Манай төлөөлөгчид Москва хотын Думын тэргүүн Алексей Шапошниковтой уулзан,  хамтран ажиллах гэрээ байгуулжээ.  Талууд ирэх  онд Москва хотноо Монголын ард түмэнд зориулсан хөшөө барих талаар ярилцсан байна.  Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын талд орж,  хамгийн их тусламж үзүүлсэн орон бол Монгол юм. Тийм болохоор Алексей Шапошников “Дэлхийн хоёрдугаар дайнд Фашист Германыг ялахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Монголын ард түмэнд зориулсан хөшөөг Москва хотноо барих нь бидний хувьд маш чухал үйл явдал. Москва хотын захиргаанд хүсэлт гаргана” гэж мэдэгджээ.  Хөшөөг хэзээ, хаана барих нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Москва хотын Дум хэлэлцэн шийдэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12363
0 эможи
keyboard_arrow_up