“Хүнсний аюулгүй байдал” сэдэвт сургалт үргэлжилж байна

2014 оны 11 сарын 20

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ОУСК-аас “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Энэ сарын 17-20-ний өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа тус сургалтанд Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн хүнсний чанар, аюулгүй байдал, ургамал хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчид, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид оролцож байгаа юм. Сургалтаар олон улсын хяналтын тогтолцоо, туршлагын талаар мэдээлэл өгч, хүнс, нийтийн хоол үйлдвэрлэл, сав баглаа боодол, хүнсний нэмэлт, эрүүл ахуйн зохистой дадал, хүнсний ногооны өвчлөлийн талаар илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн ОУСК-ийн зөвлөхүүд тус аймагт үйл ажиллагаа явуулж буй зарим хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12359
0 эможи
keyboard_arrow_up