Малчид, ард иргэдийн анхааралд

2014 оны 11 сарын 20

Малчид, ард иргэдийн анхааралд

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурга. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 4-6  градус хүйтэн байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12354
0 эможи
keyboard_arrow_up