Улаанбаатарт 6 хэм хүйтэн

2014 оны 11 сарын 20
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.
 
Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурга. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна. 
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 4-6  хэм хүйтэн байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12349
0 эможи
keyboard_arrow_up