Ч.Мөнгөндалай 7 хоногийн дараа ирнэ

2014 оны 11 сарын 19

Хэлгүй, дүлий ч Монгол орныхоо баруун аймгуудаар 5500 км аялах зорилготой нийслэл Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн юм. Өдгөө 6000- км аялаад Шарын гол суманд ирсэн байна. Өнөөдөр нийслэлрүү хөдөлж Зүүнхараа, Борнуур сумаар дайран 7 хоногийн дараа гэхэд ирсэн байна гэдгийг мэдээллээ. Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт Монголын Залуучуудын Холбооны салбар холбоод хүлээн авч, хоол унд буудаллах газар мөнгөн хандив өргөж байсан бөгөөд дугуйчин маань аяллынхаа туршид өөрийн Facebookхуудсандаа мэдээллээ тасралтгүй хийж МЗХ-ны хамт олондоо баярлалаа гэсэн үгийг харамгүй хайрлаж байсан юм. 6 сарын турш унадаг дугуйгаар тасралтгүй аялаж байгаа тэрээр нилээн турсан харагдсан гэхдээ явсан газар бүртээ эмнэлэгийн тусламж авч, дусал залгуулан эрч хүчээ сэлбэн туулах замаа үргэлжлүүлсээр байсан эр зоригтон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12338
0 эможи
keyboard_arrow_up