Галт зэвсгийн бүртгэлийн хугацаа дуусахад 19 хоног үлдлээ

2014 оны 11 сарын 19

Та жилдээ ганцхан удаа явагддаг галт зэвсгийн нэгдсэн тооллогодоо хамрагдаж амжсан уу?

Та галт зэвсэгтэй л бол бүртгүүлэх, гэрчилгээжүүлэх ёстой ба иргэний үнэмлэх, бууныхаа гэрчилгээтэй ирэхэд л хангалттай. Олон жил бүртгүүлээгүй, өвлөгдөж ирсэн, бэлгэнд авсан буугаа одоо бүртгүүлэх юм бол хариуцлага тооцуулна, арга хэмжээ авахуулна, хоригдоно баригдана гэж санаагаа чилээх шаардлагагүй гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Өнгөрсөн онд галт зэвсэг ашиглан үйлдсэн 37 гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг.Үүнээс хүний амь нас хохирсон 6, хүн гэмтсэн хоёр, галт зэвсэг ашиглан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нэг, танхайрах гэмт хэрэг үйлдсэн нэг, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэрэг гурав, хууль бусаар ан агнасан 16-н гэмт хэрэг гарчээ.

Тэгвэл 2014 он гарсаар 22 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Үүнээс хүний амь нас хохирсон хоёр, хүн гэмтсэн тав, хууль бусаар авч явсан хоёр, галт зэвсэг ашиглан танхайн гэмт хэрэг үйлдсэн, мал хулгайлах гэмт хэргийг галт зэвсэг ашиглан үйлдсэн нэг, хууль бус бусаар ан агнасан 10-н тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Харин дээрх бүртэлд хамрагдаагүй, нууж далдлан, хууль бус үйл ажиллагаа явуулахыг завдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Одоогийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 13190 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас эхний 14 хоногийн байдлаар 3284 галт зэвсэг бүртгэгдээд байна.

Бүртгэлийн хугацаа дуусахад 19 хоног үлдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12308
0 эможи
keyboard_arrow_up