Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 11 сарын 19

09:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Европын холбооноос хэрэгжүүлж буй Монгол улсын стандартчлалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөлтөй хамтран “Европын Холбооны Стандартчлалын Тогтолцоо”, “Европын Холбооны улсад бүтээгдэхүүн экспортлох нь” сэдэвт семинарыг МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99020785

09:00 цагт Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монгол Үндэсний Ардчилсан нам хамтран  “Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал" эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг "Чингис" Зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.

09:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Нийслэлд автомашины кузов засварын үйлчилгээ эрхэлдэг Вьетнам засварын газруудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч буй эмийн сангуудад хийсэн хяналт шалгалт нээлттэй хэлэлцэх болно. Утас: 99070909

11.00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд хэвлэлийн бага хуралтай. Ашигт малтмалын хайгуулын лиценз, Өмнөговь зэрэг нэр бүхий аймагт байгалийн /улаан чулуу гэх мэт/ чулууг хууль бусаар түүж зарж борлуулдаг талаар Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газраас мэдээлэл хийнэ.

10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын зааланд "Ялгаварлан гадуурхалт" сэдвийн хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлсэн тайлан түүний зөвлөмжийн талаар төрийн холбогдох яамдын төлөөлөлд танилцуулах, харилцан ярилцах, санал солилцох уулзалтыг Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд зохион байгуулна. Утас: 76015800

10:00 цагт Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса ХХК , Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон хөдөлгөөн хамтран " Руй" эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурна. 

10:00 цагт Усны үндэсний хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Усны салбарын ололт амжилт, цаашдын зорилт” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Төрийн ордны “Иргэний танхим”-д болно.

11:00 цагт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын арваннэгдүгээр сарын 11-нд Ард түмэндээ хандсан илгээлтийн тухай хэвлэлийн бага хурал болно. Хаяг: Хан-Уул дүүрэг, I хороо, Зайсангийн гудамж, 31-6. Утас: 11345408, 88000675

11:00 цагт Дэлхийн 00-ын өдрийг “Тэнцвэрт байдал ба Эрхэм чанар” уриан дор ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-тай хамтран ЭМЯ-ны А зааланд  цагаас хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 99137733, 96061595

14:00 цагт МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд Монголын мал аж, ахуй, малчдын тулгамдсан асуудлыг олон түмэнд хүргэж, тэдний санал сэтгэгдлийг сонсох зорилготой Төв аймгийн Лүн сумын Малчдын холбооны гишүүд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 300995, 99182236

14:00 цагт Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг иргэдээрээ хэлэлцүүлэх хэлэлцүүлэг Нийслэлийн Иргэний танхимд /XI хороолол Орчлон сургуулийн замын эсрэг талд/ болно. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, иргэдийн төлөөлөл оролцоно. Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг дэлгэрэнгүй танилцуулж, иргэдээс санал авна. Утас: 91040607

14:00 цагт Монголын “Сахиусан Дара эх” судар ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн бүс нутгийн өвд бүртгэгдсэн батламж гардуулах ёслолын ажиллагаа Үндэсний төв номын сангийн байранд болно. Үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцоно. Утас: 99069190

14:00 цагт "Шинэ залуу бизнес эрхлэгчдийн долоо хоног"-ийг Монгол Улсад тэмдэглэж байгаатай холбогдуулан “АНУ болон Монгол Улс дахь бизнес эрхлэлт” сэдэвт яриа, ярилцлага Улаанбаатар хотын нийтийн номын санд байрлах Америкийн соёл мэдээллийн төвд зохион байгуулагдана.

14:30 цагт Хөгжим бүжгийн коллежийн хурлын танхимд "Монгол улсад цэргийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой"-д зориулсан Эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99299634

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12262
0 эможи
keyboard_arrow_up