Улаанбаатарт 0 хэм дулаан

2014 оны 11 сарын 19

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Өнөөдөр Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурга. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, туул голын саваар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 0-2 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.


2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв 

Арваннэгдүгээр сарын 20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар цас, 22-23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12261
0 эможи
keyboard_arrow_up