Барилгын зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохицуулсан нийтлэг журмыг хэлэлцэнэ
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 7-нд болсон хуралдаанаар “Барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцсэн.
Энэхүү журам нь барилга барих зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохоос эхлээд, барилга ашиглалтад орох хүртлэх харилцааг зохицуулсан томоохон журам юм.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү журмыг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэн, НИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2014 оны 4 дүгээр сарын 10-ны 09:00 цагт хуралдуулахаар тогтоол баталсан. Тиймээс энэхүү тогтоолын дагуу НИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралдаан маргааш Хангарьд ордны 14 давхарт 09:00 цагт эхэлнэ.