Сурагчдын автобус Баянзүрх дүүрэгт явж эхэллээ

2014 оны 4 сарын 09

2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүрэгт шинээр 6 чиглэлд Сурагчдын автобусыг үйлчилгээнд явуулж эхэллээ. Тодруулбал: “7 буудал-Дөлгөөн нуур”, “Ботаник-Токиогийн гудамж”, “Дамбадаржаа-Хүч бөөний төв”, “Баянзүрх цогцолбор сургууль-Эмийн ургамал”, “Шархад-Токиогийн гудамж”, “Зүрх уул-5-р сургууль”-ийн чиглэлд сурагчдад үйлчилж байна.

 

Өмнөх 6 чиглэлд : “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баянхошуу-36-р сургууль”,  “Нисэх-120” мянгат чиглэлд сурагчдад үйлчилж байсан бол өнөөдрийн байдлаар нийтдээ 12 чиглэлд үйлчилж байна. Дээрх чиглэлүүдэд “Тэнүүндэлгэр”, “Мяралзаа”, “Автобус-1”, “Автобус-3”, “Морь барьдаг” компаниуд автобус явуулж байгаа юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1223
0 эможи
keyboard_arrow_up