Төрийн албан хаагчдад хандан уриалга гаргажээ

2014 оны 11 сарын 18

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс УИХ-д суудалтай намууд болон төрийн нийт албан хаагчдад хандан уриалга гаргажээ. Тэрбээр уриалгадаа “Бид та бүхнийг анхааралтай ажиглаж байна. Бид та бүхнийг эх орныхоо төлөө хэлсэн үг бүхнээ биелүүлээсэй хэмээн хүлээж байна. Бид хүлээцтэй, тэвчээртэй байх ёстой, бид аливаа асуудлыг хэлэлцэж, зөвлөж ухаалгаар шийдэх ёстой гэдэгт итгэж байна. Харамсалтай нь та бүхний худал хуурмаг, хуйвалдаан луйвар, урвалт шарвалт хэрээс хэтрээд байх юм. Та бүхэн ч үүнийгээ ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Бид Монгол Улс хууль дүрэмтэй гэдэгт итгэж байна. Бид хууль дүрмэнд бүх нийтээрээ захирагдах ёстой гэдэгт итгэж байна. Хууль зөрчсөн хэн боловч хуулийн хариуцлага хүлээх ёстой гэдэгт итгэж байна. Харамсалтай нь та бүхэн төрийн эрх мэдлийг хууль дүрэм зөрчих давуу эрх гэж ойлгосон бололтой. Харамсалтай нь та бүхэн төрийн эрх мэдлийг гэмт үйлээ өмгөөлөн хаацайлах хэрэгсэл хэмээн буруу ойлгосон бололтой. Харамсалтай нь та бүхэн төрийн эрх мэдлийг ямар ч хамаагүй аргаар олж явах ёстой хэмээн итгэсэн бололтой. Тиймээс ч төрийн эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэлдэн нэг нэгнээ хэмлэн тарчлаах адгуус амьтад лугаа аашлах болжээ. Та бүхэнд ард олны амьдрал ямар байх нь хамаагүй мэт. Та бүхэнд ирээдүйн Монгол улс ямар байх нь хамаагүй мэт зөвхөн өөрийн хүсэл шуналаа дагаж өдөр хоногоо аргацаах төдий сэтгэж байгаад маш ихээр харамсаж байгаагаа илэрхийлж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дох хэсэгт “...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...” хэмээн хуульчлан баталгаажуулсныг сануулъя. Уриалга Эрхэм нөхөд өө! Яг энэ цаг мөчөөс өргөсөн тангарагтай үнэнч байж бүх нийтээрээ хууль дүрмийг чанд сахиж, шударга ёсыг эрхэмлэн, эрх тэгш, эв нэгдэлтэй сайхан амьдрахын төлөө буруу муу зуршлаасаа салцгааж аливаа асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон талаас нь хэлэлцэж нам эвсэл, нутаг усаараа талцан хуваагдалгүй шийдвэрлэж байхыг уриалж байна. Төр түвшин түмэн олон минь амгалан байг!” хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12211
0 эможи
keyboard_arrow_up