166 зоогийн газар мэргэжлийн тогоочгүй байжээ

2014 оны 11 сарын 18

Нийслэлийн МХЕГ-аас хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 1421 байгууллагад шалгалт хийжээ. Шалгалтын явцад зарим байгууллагын ажиллагсад хувцас солих өрөөгүйгээс гал тогоондоо хувцсаа сольдог, хүнсний агуулахгүй, бэлтгэл өрөө, тасалгаагүйн улмаас бүх ажиллагааг нэг дор гүйцэтгэдэг гэх мэт зөрчил илэрсэн байна. Үүнээс гадна 166 газар мэргэжлийн тогоочгүй үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Тиймээс МХЕГ-аас 97 хоолны газрыг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12210
0 эможи
keyboard_arrow_up