“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ- 2014” үзэсгэлэн яармаг Мишээл экспо-д болно

“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ- 2014” үзэсгэлэн яармаг 2014.04.18-21-ний өдрүүдэд Мишээл экспо-д болох юм байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Боловсрол Шинэжлэх Ухааны Яам, Хөдөлмөрийн Яам, Нийслэлийн Боловсролын Газар, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Их Дээд Сургуулиудын Консерциум, Хувийн Их Дээд Сургуулиудын Холбоо, Мишээл Групп ХХК
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОНЦЛОГ:
-Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд, сургууль, коллежуудын танилцуулга
-Ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагаа
-Сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ
-Боловсролын үнэлгээний төвийн танилцуулага хурал семинар
-Ахлах болон их дээд сургууль төгсөгчдөд мэргэжлийн зориулсан сургалт, зөвлөгөө.
-Боловсролын салбарын хөгжлийн чиглэлийг танилцуулах, оролцогч байгууллагуудын танилцуулгат өдөрлөг, уулзалт зөвлөгөөн, үзүүлэх сургалтууд үзэсгэлэнгийн хөтөлбөрийн дагуу явагдана.
ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ:
Төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежууд,
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн судалгааны төвүүд,
Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл, Дээд боловсролын шинэчлэл төсөл,
ҮЗЭГЧИД:
ЕБС-н 9,11-р анги төгсөгчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид
ХӨТӨЛБӨР:
Нээлт: Мишээл экспо төвд 2014.04.18-ны 14.00 цагт
Хаалт: Мишээл экспо төвд 2014.04.21-ний 14.00 цагт









