Улаанбаатарт 3 хэм дулаан

2014 оны 11 сарын 18

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 хэм хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 19-нд баруун болон төвийн нутгаар, 20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 19, 22-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар, 21-нд баруун зүгийн нутгаар секундэд 16-18 метр, Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19, 22-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12186
0 эможи
keyboard_arrow_up