БАЯРТ МЭДЭЭ: Өдөрт 80 тонн цагаан замаск үйлдвэрлэх үйлдвэртэй боллоо

2014 оны 11 сарын 17

"Монгол ташуур констракшн" компани Цагаан замаскны үйлдвэрээ өнгөрсөн баасан гарагт ашиглалтанд оруулжээ. Тус компанийн үйлдвэрлэх "Монгол гранд" цагаан замаск нь "921" стандартынх бөгөөд манай улсад оруулж ирдэг "821" стандартын цагаан замаскаас цавуулаг өндөртэй ажээ. Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас "Монгол ташуур констракшн"-д таван жилийн хугацаатай 250 сая төгрөгийн санхүүжилт олгосноор тус үйлдвэр ийнхүү Монголдоо цагаан замаск үйлдвэрлэдэг болжээ. Дээрх цагаан замаск нь импортын бүтээгдэхүүнээс үнийн хувьд хямд буюу 20 кг нь 7000 төгрөгөөр худалдаалагдах бөгөөд үйлдвэр өдөрт 80 тонн цагаан замаск үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12123
0 эможи
keyboard_arrow_up