Өдөртөө Улаанбаатарт 0 хэм орчим байна

2014 оны 11 сарын 17

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд хэсэг болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 2-7 хэм хүйтэн, Өмнөговь, Дорноговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 18-наас 2014 оны 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх
  цаг агаарын урьдчилсан  төлөв
 

Арваннэгдүгээр сарын 18-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн нутгаар, 20-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 18-нд баруун зүгийн нутгаар, 19-нд зарим газраар, 20, 21-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 13-18 хэм , өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 19-нд баруун зүгийн нутгаар, 20-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12104
0 эможи
keyboard_arrow_up