Улаанбаатарт 3 хэм хүйтэн

2014 оны 11 сарын 15

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл Говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүүснэ. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд хэсэг болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 4-9 хэм хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд болон говийн бүс нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 16-наас 2014 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 16-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 17-нд зүүн зүгийн хойд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 18-нд баруун зүгийн нутгаар, 19-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12092
0 эможи
keyboard_arrow_up