Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос нэр бүхий 22 үйлдвэрийг танилцууллаа

2014 оны 11 сарын 14

Дотоодын зах зээлийг гүн боловсруулсан арьс ширээр хангахын тулд  2013 ондЗасгийн газрын 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс ширбэлтгэн  тушаасан  хоршооны  гишүүн  малчин,  мал  бүхий  этгээдэд  мөнгөнурамшуулал  олгох,  хяналт  тавих,  тайлагнах  журам”  баталсан  билээ.  Өөрөөрхэлбэл,  гүн  боловсруулах  үндэсний  үйлдвэрт  арьс,  ширээ стандартын  дагуубэлтгэн тушаасан, малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооныгишүүн малчин,  мал  бүхий  этгээдэд  мөнгөн  урамшуулал  олгох,  хяналт  тавих,тайлагнахтай  холбоотой харилцааг  зохицуулсан  гэсэн  үг.  Тэгвэл эл  “Үндэснийболовсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхийэтгээдэд  мөнгөн  урамшуулал  олгох,  хяналт  тавих,  тайлагнах  тухай  журам”-ын  3.1.1заалтад  арьс, ширийг гүн боловсруулдаг үйлдвэрийн жагсаалтыг жил бүр баталж, олоннийтэд зарлана гэж заасны дагуу Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос  нэрбүхий 22  үйлдвэрийг танилцуулж байна. Үүнд:

  1. Монгол шевро ХК                                 12. Батдүмбээ ХХК
  2. Дархан нэхий ХК                                  13. Сүүдэртийн хөндий ХХК
  3. Мон-Ит булигаар ХК                             14. Ялман ХХК
  4. Дархан минж ХХК                                15.Хатан төгөл ХХК
  5. Их эргэлт ХХК                                      16. Содон цуурай ХХК
  6. Мон-Ирээдүй ХХК                                17. Мөнх шинэ од ХХК
  7. МЛТЖ ХХК                                           18. Гурван эрдэнэ тэмүүлэл ХХК
  8. Буурал гол ХХК                                    19.Хасар буян ХХК
  9. Ерөөлт интернейшнл ХХК                      20. Ганган эрдэнэ ХХК
  10. Үе импекс ХХК                                      21.Хөхөө төгөлдөр ХХК
  11. Эрдэнэчандмань ХХК                           22.Дэлгэрэх бат хул ХХК

Дээрхи үйлдвэрүүд нь арьс ширийг савхин гутал,  хувцас, эдлэлийн зориулалтаар гүн боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдэд нийлүүлдэг юм.

Нэмэгдсэн өртөг ихээр шингэх чадвартай арьс ширний салбарын үйлдвэрүүдийг түүхий эдээ худалдан авах эргэлтийнх нь хөрөнгөөр дэмжиж, боловсруулах үйлдвэрт түүхий эдээ тушаасан малчинд урамшуулал олгосноор өнөөдрийн арьс ширний боловсруулалтын хэмжээ 2,67 сая байгааг 6,3 сая ширхэгт хүргэх боломжтой. Түүнчлэн одоогийн 1,5 сая ширхэг бүрэн боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгож буй арьсыг 4,58 саяд хүргэж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2 дахин буюу жилд дунджаар 25-50 хувь өсөх боломжтой аж.

Тиймээс Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, ҮХААЯ-наас орон нутагт үйл ажиллагаа явуулж буй малчид, түүхий эд бэлтгэгчид, хоршоод хэрхэн урамшуулалд хамрагдах, түүхий эд бэлтгэх, арьс ширэнд анхан шатны тордолт хийх талаарх гарын авлага бэлтгэн хүргүүлж, 21 аймгийн  бүх сумын  төлөөллийг оролцуулсан сургалт зохион байгуулсан юм. Түүнчлэн түүхий эд бэлтгэлийн чиглэлээр ажиллах үйлдвэрийн төлөөлөгчдийг/2000  хүн/ сонгон ажлын байраар ханган гэрээ байгуулж, үнэмлэх, тамга олгож, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. 2014 оны эхний хагас жилд Мал хамгаалах сан,  аймаг, нийслэл болон холбооноос ирүүлсэн материалыг хянаж, “Үндэсний үйлдвэрт стандартын дагуу бэлтгэсэн арьс, шир тушаасан малчинд урамшуулал олгох тухай” ҮХАА-н сайдын 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/61 дугаар тушаалаар 19 аймгийн 29811 малчинд нийт 2 тэрбум 711 сая 691 төгрөгийн урамшуулал олгоод байна.

Энэ оны 2 дугаар хагас жилд олгох 300 орчим сая  төгрөгийн урамшууллын баримтыг баталгаажуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12091
0 эможи
keyboard_arrow_up