Сургууль, цэцэрлэг хэрэгтэй ч Гандан ашигтай

2014 оны 11 сарын 14

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Гандангийн өргөтгөлийг үргэлжлүүлэн барих ажилд 5.9 тэрбум төгрөг төсөвлөхийг гишүүдийн олонх дэмжсэн нь олон нийтийн бухимдлыг нэлээд төрүүлээд авлаа.

Сүүлийн үед иргэд лам, хуврагуудад итгэл алдарч, шүүмжлэлтэй хандах болсон. Үүний гол шалтгаан нь тэд тогтсон өндөр ханшаар сүсэгтнүүддээ үйлчилдэг бөгөөд орлого, зарлагаа хэзээ ч тайлагнадаггүй, буяны бус, цэвэр ашгийн төлөөх бизнесийн байгууллага болсон явдал юм. Тэд ном айлтгалын мөнгөнөөс гадна байнгын хандивын хайрцаг ажиллуулдаг. Энэ бүх мөнгө хэний халаас руу урсан орж байгааг хэн ч асууж, шалгааж, шалгаж, нягталдаггүй. Цөөн хэдэн хийд иргэдийн сайн дурын үндсэн дээр мөнгөн төлбөрөөр үйлчилдэг. Монголын сүм, хийдүүд дундаас Гандантэгчинлэн хийд хамгийн өндөр ханштай.Хэдийгээр энэ газар манай улсын аялал, жуулчлалын төв хэсэг гэж тооцогддог ч ийм зэрэглэлийн зохих шалгуурыг хангаж чаддаг уу гэдэг нь бас эргэлзээтэй. Тухайлбал, БНХАУ-ын сүм, хийдүүд нь жуулчдыг татахуйц шийдэл бүхий байгууламжтайгаас гадна тэндэхийн лам нар нь бүгд англи хэлтэй байх жишээтэй.

Гэтэл манай лам нар гадаад хэл байтугай монголоороо ч зөв харьцах чадваргүй болсныг захын хүн ярих болсон. Энэ мэтчилэн шүүмжлэх зүйл тэдэнд олон бий.

Улсаас энэ байгууллагад анх удаа өчигдөр төсвөөс мөнгө өгөхөөр болж байгаа юм биш. Жил жилийн төсөвт Гандан хийдийн 1080 лам ном хурах “Их Цогчэн дуган”-д зориулж мөнгө хуваарилдаг. Анх 2009 онд хоёр тэрбум 500 сая төгрөгөөр баригдана хэмээн улсын төсөвт суулгасан ч 2011 онд 11 тэрбум 700 сая болгон өсгөсөн бол 2013 оны төсөвт 12 тэрбум 892 сая төгрөг байхаар тусгагдаж байж. Ингэсээр зургаан жилийн нүүр үзлээ. Цаашид хэдэн ч жилийн төсвийг хуваалцахыг хэлж мэдэхгүй юм.

Энэ их мөнгө одоо хаачсан болоод дахин мөнгө төсөвлөөд байна вэ? Үүний цаана ямар ашиг сонирхол яваад байгааг энгийн иргэн ч харахаар байна.

Энд хамгийн гол хөндөгдөж байгаа асуудал бол төсөвлөж байгаа мөнгө бол татвар төлөгч ард түмний мөнгө гэдэгт байгаа юм. Тухайн дуганыг барьж ашиглалтад оруулаад лам нар суудаг юм аа гэхэд дахиад л татвар төлөгч сүсэгтнүүд төлбөртэй үйлчлүүлэх нь тодорхой. Ингэж хүн бүр төвд хэл мэдэхгүйг далимдуулан үнэн, худал ном уншиж суудаг зарим нэг лам нарын дулаан сууцыг ард түмэн бэлдэж өгөх нь хэр зохистой вэ? Энэ чинь тэгээд ариун явдал уу?

Өнөөдрийн нийгэмд лам нарын барилга болон цэцэрлэг, сургууль, эмнэлгийн аль нь илүү тулгамдаад байгааг тэнэг л биш бол дээр суугаа эрх мэдэлтнүүд мэдэж байгаа. Мэдэж байгааг нь олон түмэн ч мэдэрч байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12057
0 эможи
keyboard_arrow_up