Гандантэгчинлэн хийдэд 5.4 тэрбумыг төсөвлөлөө

2014 оны 11 сарын 14

Гандантэгчинлэн хийдийн барилгын ажлыг гүйцээж барихад зориулж 5.4 тэрбум төгрөгийг 2015 оны улсын төсөвт суулгасныг иргэд шүүмжилж эхэллээ. Татварт мөнгө төлдөггүй хэрнээ уншуулах ном бүр нь тарифтай, олсноо юунд зарцуулаад байдаг нь тодорхойгүй сүм хийд олон байхад Ганданд ийм их хэмжээний мөнгө өгөхөөр болсонд иргэд бухимдаж байгаа аж. “Жиргээчид” дээрх их мөнгийг юунд зарцуулах боломжтой байсан талаар саналаа илэрхийлжээ. Олонх нь “УИХ татвар төлөгчдийнхөө мөнгийг энэ мэт зүйлд зарцуулахын оронд цэцэрлэг, сургууль барихад зарцуулах ёстой байсан” гэв. Жил бүрийн намар цэцэрлэг, сургуулийн хүрэлцээгүйгээс хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд хонон өнжин дугаарладаг. Энэ зовлонг төрийн түшээд өнгөрсөн намар их ярьсан, гэвч төв Ганданд ийм мөнгө хуваарилсанд иргэд шүүмжлэлтэй байна. Ямартай ч Гандангийн барилгыг гүйцээн барихад төр гар татсангүй, ирэх оны төсөвт 5.4 тэрбум төгрөг суулгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12047
0 эможи
keyboard_arrow_up