Нийслэлчүүдэд 14 тонн нөөцийн мах бэлтгэнэ

2014 оны 11 сарын 14

Энэ жил Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр төлөвлөжээ. Тэгвэл Улаанбаатар хотын нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх компаниуд компаниуд тодорлоо. Нийт 12 мянган тонн мах нийлүүлэх компаниудын сонгон шалгаруулалтыг ахин зарлаж, “Баатрууд тэнгэр”, “Махимпекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” компаниуд шалгарчээ. Эдгээр компаниуд тус бүр 3000 мянган тонн мах багцлан бэлтгэж Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх боллоо. Өмнө нь Дархан-Уул аймгийн “Дархан мийт”, Орхон аймгийн “Эрдмийт” компани шалгарч тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12037
0 эможи
keyboard_arrow_up