Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 11 сарын 14

09:00 цагт  нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын 500 сайн дурын идэвхитэн оюутан залуучуудыг хамруулан “Хайрын гар” сайн дурын цугларалтыг Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Утас: 94839684

09:00 цагт JCI Монгол байгууллага, Улаанбаатар хотын захирагчийн алба, МҮХАҮТанхим хамтран "Corporate Convention Center"-д нийслэл хотын бизнес эрхлэгчдэд тулгамдаад байгаа суурь асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хотын шийдэл” форумыг 2 дахь жилдээ “Замын түгжрэл” сэдвийн дор зохион байгуулна.

10:00 цагт МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар Малын эмэнд хийгдсэн хяналт шалгалтын дүнг, 11:00 цагаас Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ. Утас 91989890

10:00 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулах арга хэмжээ  Засгийн газрын XI байрны V давхарт, ХЭҮК-ын сургалтын танхимд болно. Утас: 262902

10:00 цагт Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн нийслэлийн тайлан илтгэлийн төслийн хэлэлцүүлэг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд болно. Утас: 9483968

10:00 цагт УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хороо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Үндэсний Стратегийн Хүрээлэн, Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл хамтран “Гарц” сэдэвт “Эдийн засагчдын уулзалт”-ыг Төрийн ордны Б танхимд зохион байгуулна. Утас: 310619, 99077127

10:00 цагт НЗДТГ-ын Хүндэтгэлийн танхимд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Люксембургийн их гүнт улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил төсөл хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.

11:00 цагт "Хос хэл соёлын арга зүйг”-г нэвтрүүлэх төслийн хүрээнд Монголд анх удаа 0-3 настай сонсголын бэрхшээлтэй хүүхдийг боловсролд эрт оролцуулах хөтөлбөрийн нээлт СБД-ийн 29-р сургуулийн Хурлын зааланд болно. Нээлтэд БШУЯ, Америкийн олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ, Нийслэлийн боловсролын газар, Дүүргийн боловсролын газар болон бусад байгууллагууд оролцоно.

11:00 цагт энэ жил савхин гутал, хувцас эдлэлийн зориулалтаар гүн боловсруулсан арьсаа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдэд нийлүүлэх эрхийг авсан 22 үйлдвэрүүдийн талаар Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооныхон ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд мэдээлэл өгнө. Утас: 99170377

11:00 цагт ЦЕГ-ын байранд Цагдаагийн ажилтнуудад мэргэжлийн бэлтгэл олгох "Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажиллагаа" сэдэвт сургалт 4 дэх өдрөө үргэлжилнэ.

12:00 цагт MNC телевизийн хэвлэлийн хурлын зааланд Консерватив намаас "Монгол Улсад хямрал нүүрлэлээ" хэвлэлийн бага хурал хийнэ.

12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэн Ж.Энхбат АТГ-ын талаар мэдээлэл хийнэ.

15:00 цагт МАХН-ын 150 орчим гишүүд намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлнэ. Энэ шаардлагад Л.Цогтой холбоотой асуудал багтаж байгаа юм. Мөн энэ үеэр "Шударга ёс" эвсэл энэ удаагийн Засагт хэрхэн хамтрах талаарх байр сууриа илэрхийлнэ. Арга хэмжээ МАХН-ын байранд болно.

17:00 цагт "Кириллица" орос бага сургуулийн 15 жилийн ойн арга хэмжээ РЦНК -д болно. Утас: 89112191

19:00 цагт сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулж буй “ Мөнх цохилох зүрх” бүх оддын хандивын тоглолт болно. Утас: 88818878

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12008
0 эможи
keyboard_arrow_up