Улаанбаатарт 2 хэм хүйтэн

2014 оны 11 сарын 14

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төв болон  говийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.  Алтай, Хангайн уулс,  Идэр, Тэс голын сав газар  болон Хүрэн бэлчир орчмоор 6-11 хэм, Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 15-наас 2014 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Салхи 15, 18-нд баруун аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12006
0 эможи
keyboard_arrow_up