Их дүйчэн өдөр тохиож байна

2014 оны 11 сарын 13

Өнөөдөр  билгийн тооллын намрын адаг сарын билгийн тооллын 22-ны өдөр. Энэ өдрийг бурханы шашинт олон улс оронд Бурхан багш эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр хэмээн тэмдэглэдэг ажээ. Тиймээс өнөөдөр Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд өглөөний  09.00 цагаас 17.00 цаг хүртэл Бурхан багшийн чого хурах ажээ. Цогчин буюу Очирдарийн дуганд 11.00-19.00 цагийн хооронд Дэмчигийн чого давхар хурах юм байна. Сүсэгтэн олон  энэхүү их дүйчэн өдрөөр эцэг эхийнхээ ачийг санан, ижий аавыгаа Гандан хийдэд авчирч, ном буян хураалгаж. баярлуулж, баясгаж болохын дээр  ижий аавынхаа ачийг хариулахын тухайд хурал номд даган баясаж, эргэл мөргөл хийж, ээж аавдаа туслаж, бусдын тусыг бүтээж, буян номд хичээн шамдахад сайн өдөр хэмээн зурхайн зурлагад дурджээ. Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33-н тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэж, нирвааны хутагт хүргэн ээжийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын 22-ны өдөр 33-н тэнгэрийн орноос эргэж Замба тивд залран ирсэн түүхтэй ажээ. Тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.  Энэ хорвоод эцэг, эх шиг ачтан хаа байх. Ижий аавынхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол ээж аавынхаа ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчиж явахыг “Жавзандамба хутагт төв”-өөс сүсэгтэн олонд уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11988
0 эможи
keyboard_arrow_up