Сэтгүүлчдийн шинэ жил 21 сарын 24-нд болно

2014 оны 11 сарын 12

Сэтгүүлчдийн шинэ жилийг 12 дугаар сарын 24-нд товложээ. Хэвлэл мэдээллийн бусад холбооноос зохион байгуулдаг шинэ жилүүдийг энэ жил хийхгүй. Нэгдсэн байдлаар нэг л шинэ жил хийнэ гэж Ерөнхийлөгч Галаарид хэлэв. Бас улстөрчдийг урихгүй, аж ахуйн нэгжүүдээс хандив авахгүй, хамтлаг дуучдыг урихгүй, шагнал бөөндөхгүй. Дуулах, бүжиглэх, шүлэглэх, хошигнох авъяастай хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад авъяасаараа бэлэг барих эрх нээлттэй. Хэнд ч урилга өгөхгүй. Бүгд адил тэгш эрхээр таксаа аваад оролцоно. Ингэж МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, болон холбоодын удирдлагууд санал нэгджээ. Энэ бол урьдчилсан хувилбар. Санал асуулгаар эцсийн дүр зургийг гаргах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11891
0 эможи
keyboard_arrow_up