Шинжлэх ухааны академийн төлөөлөгчид Прага хотод ажиллав

2014 оны 11 сарын 12

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшингийн тэргүүлсэн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирлууд бүхий төлөөлөгчид Бүгд Найрамдах Чех Улсад ажиллав. Төлөөлөгчдийг Чехийн ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн захирал О.Бернак хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгүүд тус хүрээлэнтэй эрдэмтэн харилцан солилцож, монгол судлалын хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар ярилцаж урьдчилсан тохиролцоонд хүрэв. Мөн тус хүрээлэнгийн номын санд хадгалагдаж буй Европын орнуудад эрт, хожим хэвлэгдсэн Монголын түүх, соёлтой холбоотой ховор номуудын дээжистэй танилцсан бөгөөд зарим номыг нь хувилж, хуулбарлаж, олшруулах талаар талууд тохиролцоонд хүрэв. Түүнчлэн төлөөлөгчид Европын анхны дээд сургуудиудын нэг болох Карлын их сургуулиар орж, Философийн факультетын захирал М.Фриедтай уулзаж, тус факультетын дэргэд танхим нээн монгол хэл, судлалыг олон арван жил хөгжүүлж, олон монголч эрдэмтэн бэлтгэн, далайцтай судлагаанууд хийж ирсэнд нь талархал илэрхийлэв. Ерөнхийлөгч Б.Энхтүвшин М.Фриедийг ирэх зун айлчлан ирэхийг урьсанд нь тэрээр талархан хүлээн авлаа.Тус танхимийн Монгол судлаач 30 гаруй оюутан, багш, эрдэмтэн судлаачидтай уулзаж Монгол Улсын ШУА товч түүх болон Монгол судлалын хөгжүүлэх талаар төр засгаас авч буй өргөн хүрээтэй арга хэмжээний талаар  танилцуулга хийж, монгол судлалын цаашдын ажил үйлсэд нь бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.Төлөөлөгчид мөн Чехийн төв номын сангийн  ном сэргээн засварлах газрын үйл ажиллагаатай танилцаж, Монголын ШУА-д хадгалагдаж буй дээр үеийн ховор номуудыг нөхөн сэргээх, цаашид олон зуун жил иж бүрэн хамгаалалттай хадгалах  шогол-/хайрцаг сав/-ыг бэлтгэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, нааштай шийдэлд хүрлээ. ШУА-ийн төлөөлөгчдийн Чех Улсад ийнхүү үр бүтээлтэй ажиллахад нь Монгол Улсаас БНЧУ-д  суугаа ЭСЯ бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11859
0 эможи
keyboard_arrow_up