800 ажлын байр нээлттэй байна

2014 оны 11 сарын 12

Өнгөрсөн долоо хоногт МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан байнгын ажлын байранд 25 залуу, цагийн ажилд 149 оюутан залуучууд ажилд зуучлагдсан байна. Тус Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн жилээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хөдөлмөр зуучлалын шинэ системийг нэвтрүүлж, залуучуудыг ажилтай, орлоготой болгох тал дээр нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр 4000 гаруй залуус бүртгэлтэй байгаа бөгөөд 800 ажлын байр нээлттэй байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11858
0 эможи
keyboard_arrow_up