Амины орон сууцыг найман хувийн зээлээр авах боломжтой боллоо

2014 оны 11 сарын 12

2013 онд баталсан "Орон сууцны ипотекийн санхүүжилтын журам"-д Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ сарын 10-нд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр иргэд зөвхөн шинэ болон хуучин орон сууц гэлтгүй амины орон  сууцыг худалдан авахдаа ипотекийн зээл буюу 20 хүртэлх жилийн хугацаатай жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм. Дээрх зээлийг хүссэн иргэд 80 ам.метрээс дээшгүй талбайтай, нийтийн болон амины орон сууцыг зээлд хамруулж болох ажээ. Дээрх заалтуудаас гадна тухайн амины орон сууц нь дэд бүтцэд холбогдсон, эзэмших эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрх нь 20-оос дээш жилийн хугацаатай байх ёстой ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11854
0 эможи
keyboard_arrow_up